Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар нь 2024 онд 8 бараа, ажил үйлчилгээг 327.8 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс урсгал засвар, хөдөлмөр хамгаалал, бичиг хэрэг, багаж хэрэгслийг шууд худалдан авалтаар, Түлш халаалт, тээвэр шатахууныг тендер шалгаруулалтын онцгой журмын харьцуулалтын аргаар шалгаруулахаар, харуул хамгаалалт, эм, урвалж бэлдмэлийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулан ажилласан.
“Тээвэр шатахуун”, “Түлш халаалт” тендерийг тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу харьцуулалтын аргаар цахим тендер зарлаж амжилттай зохион байгуулсан. “Тээвэр шатахуун” СЭАГГ/20240202006 тендерт НИК ХХК шалгарч гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. “Түлш халаалт” СЭАГГ/20240202004 тендерт Экопартнерс ХХК шалгарч мөн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
“Эм бэлдмэл” СЭАГГ/20240102001 тоот 4 багцтай тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан ба 1-р багцад нь Монбиофарм ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. 2024.06.03-ны өдөр нээсэн тендерийн 2-р багцад санал ирүүлсэн Лайфтроник ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Дахин 3 болон 4 дүгээр багц дээр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 4 удаа тендер зарласан боловч оролцогч байгаагүй.
“Харуул хамгаалалт” СЭАГГ/20240103003 тоот тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан. Тендерт Шүрэн-Үндэс ХХК ганцаараа материал ирүүлсэн боловч “Харуул хамгаалалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хугацаа дууссан байсан тул тендерт шалгараагүй. Уг тендерийг дахин зарлаж 2024.06.03-ны өдөр нээсэн ба уг өдөр нээсэн тендерт санал ирүүлсэн 1 аж ахуйн нэгжийн материалыг хянан үзээд Шүрэн -Үндэс ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.