✅Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫГ дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг УРЬЖ БАЙНА.
🔹Тавигдах болзол, шаардлага:
• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
🔹Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет (шинэчлэгдсэн);
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6. Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах);
11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт (2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын хүний нөөцийн нэгжийн даргын тодорхойлолт);
12. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт;
13. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар.
🔹Материал хүлээн авах:
• Хугацаа: Бүртгэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
• Хүлээж авах цахим хаяг: taz01@customs.gov.mn
• Холбоо барих утас: 11352776.
Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоор орж авна уу!!!
Энд дарна уу