-+=

"СҮХБААТАР БООМТ" ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС

Наушки Улаанбаатарыг холбосон 402 км өргөн царигийн замыг ашиглалтад өгч анхны галт тэрэг 1949 оны 11 сарын 6-ний өдөр Сүхбаатар өртөөнөөс ёслол төгөлдөр хөдөлж, цаашид Сүхбаатар хот дахь гаалийн хорооны орон тоо зохион байгуулалтыг даруй өргөтгөх, гаальчидын үүрэг хариуцлага ажлын ачааллыг эрс нэмэгдүүлэх шаардлага тавигдсан байна.

ГААЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Сүхбаатар боомт нь цахилгаан, гэрэлтүүлэг, усан хангамж, инженерийн байгууламжид бүрэн холбогдсон
  • 24 цагаар 4 ээлжээр тасралтгүй гаалийн хяналт бүрдүүлэлт хийдэг.
  • Камерын нэгдсэн Genetic системд холбогдсон
  • Төмөр замын 2 салаа зам /216 м урттай/

Боомтын нэвтрүүлэх хүчин чадал, экспорт, импортын бараа, тээврийн хэрэгсэл

  • Сүхбаатар боомт орох, гарах чиглэлд нийт 60000-100000 зорчигч нэвтрүүлэх
  • Суудлын вагон орох чиглэлд – 2500-5000, гарах чиглэлд 2040-4500 вагон нэвтрүүлэх
  • Ачааны вагон орох чиглэлд – 50000-100000, гарах чиглэлд 15000-40000 хүртэл вагон нэвтрүүлэх

    Сүхбаатар боомтын ачааны хэсэг нь 24 цагаар 4 ээлжээр ажиллаж ОХУ, европоос төмөр замаар ирж буй бүх ачаа барааг гаалийн хяналтанд авч, дээрх чиглэлийн гарч буй ачааны эцсийн хяналтыг хийн ажилладаг.

Сүхбаатар суманд ОХУ-аас БНХАУ-руу мод, модон бүтээгдэхүүн шилжүүлэн ачих үйл ажиллагаа эрхэлдэг /Халиун уул ХХК, Виду ХХК, Сүхбаатар өртөөний ачих буулгах хэсэг, Сибирь транс ХХК, Ойн нарс ХХК / 5 гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийдэг.

Төмөр замын зорчигч тээвэрлэх олон улсын суудлын галт тэрэг:

  • Москва-УБ, УБ-Москва чиглэлийн ОХУ-ын олон улсын суудлын галт тэрэг 7 хоногт орох, гарах 1 удаа,
  • УБ-Москва, Москва-УБ чиглэлийн МУ-ын олон улсын суудлын галт тэрэг 7 хоногт орох, гарах 1 удаа,
  • Бээжин-Москва, Москва-Бээжин чиглэлийн БНХАУ-ын олон улсын суудлын галт тэрэг 7 хоногт орох, гарах 1 удаа,
  • УБ-Эрхүү, Эрхүү-УБ чиглэлийн өдөр тутмын олон улсын суудлын галт тэрэг зэрэг суудлын галт тэргийн зорчигчдод гаалийн хяналт шалгалт хийж ажилладаг.

Холбоо барих:

Утас: 70362465, 0263240177

И-мэйл хаяг: info@selenge.customs.gov.mn

BUY NOW