-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ОРОН ТОО
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
ТҮҮХ
АХМАДЫН БУЛАН
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ФОТО МЭДЭЭ(АРХИВ)
ВИДЕО МЭДЭЭ
ХОЛБОО БАРИХ
УТАСНЫ ЖАГСААЛТ
САЙТЫН БҮТЭЦ
Published by
on
2022-08-08
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНРУЙ НАР ХИЛИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ХОРИО ЦЭЭРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэнруй нар өнөөдөр “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2016 онд байгуулсан хэлэлцээрийг хоёр улсын хилийн хорио цээрийн үйл ажиллагаа тус тусын гаалийн байгууллагатай нэгдсэнтэй холбогдуулан ийнхүү дахин шинэчлэн байгууллаа.
Энэхүү хэлэлцээр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулганаар баталсан “Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД-2005)”-ийг баримтлан, хоёр улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй эрүүл ахуй, хорио цээрийн хууль, тогтоомж, дүрмийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын болон хуурай замын боомтод эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэн ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэлийг чанаржуулж, халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэх, хамтран ажиллах, тэмцэх үйл ажиллагаанд мөрдөх баримт бичиг юм.
Уг хэлэлцээрийг мөрдөн ажилласнаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон дамжин тархахаас сэргийлэх, түүнчлэн гадаад худалдааны бараа эргэлтийг тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Views:
5
Related posts
2024-12-08
Гаалийн байгууллагын 2024 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийг эрчимжүүлэх төлөвлөгөө
Read more
2024-11-29
Гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд хүргэх мэдээлэл: “Гаалийн бүрдүүлэлтийн горим” -ын тухай
Read more
2024-11-29
Гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд хүргэх мэдээлэл: Гаалийн байгууллагад бараа мэдүүлэх тухай
Read more
BUY NOW
0