-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ОРОН ТОО
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
ТҮҮХ
АХМАДЫН БУЛАН
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ФОТО МЭДЭЭ(АРХИВ)
ВИДЕО МЭДЭЭ
ХОЛБОО БАРИХ
УТАСНЫ ЖАГСААЛТ
САЙТЫН БҮТЭЦ
Published by
on
2022-04-07
“ГААЛИЙН БОЛОН БУСАД ТӨЛӨӨГҮЙ ТАТВАРЫГ ХЭРХЭН ХУРААХ ТУХАЙ” СУРГАЛТ БОЛЛОО
Сангийн сайдын 2022 оны 12 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарын хамтарсан төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж буй “ГААЛИЙН БОЛОН БУСАД ТӨЛӨӨГҮЙ ТАТВАРЫГ ХЭРХЭН ХУРААХ ТУХАЙ” хамтарсан сургалт өнөөдөр (2022.04.07) боллоо. Тус сургалтад ГЕГ-ын Татварын орлогын газар, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар, Хуулийн хэлтэс, Гаалийн газар хороодын дарга, удирдлагууд, татварын орлого болон гаалийн зөрчил хариуцсан 80 орчим албан хаагчид танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан байна.
Тухайн сургалт, хэлэлцүүлэг нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гаалийн улсын байцаагч нарт мэргэжлийн мэдлэг олгох, хураалтын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан юм.
Views:
4
Related posts
2024-12-08
Гаалийн байгууллагын 2024 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийг эрчимжүүлэх төлөвлөгөө
Read more
2024-11-29
Гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд хүргэх мэдээлэл: “Гаалийн бүрдүүлэлтийн горим” -ын тухай
Read more
2024-11-29
Гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд хүргэх мэдээлэл: Гаалийн байгууллагад бараа мэдүүлэх тухай
Read more
BUY NOW
0