Donec luctus facilisis lorem, eu varius neque tincidunt in. Donec a mi purus. Maecenas ac aliquet lorem. Nunc pharetra lobortis ligula quis vehicula. Donec convallis auctor dictum. Donec congue scelerisque vehicula. Vestibulum consequat adipiscing est sagittis rutrum. Donec sodales auctor nunc eget scelerisque.
Blog Medium - Multi Author
УОК-ын 2020.10.19-ний өдрийн 04 дүгээр албан даалгавар, ЗГ-ын 2020.10.29-ний өдрийн ЗГ-2/813, ГЕГ-ын 2020.11.03-ны 01-1/3757 албан бичиг, АЗД-ын 2020.10.29-ний А/304 тоот захирамжийн дагуу дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 халдварын цар тахлаар өвчлөгсдийн, түүгээр нас барагсдын тоо буурахгүйгээр барахгүй түүний 2 дахь давалгаа эхэлж, зарим улс оронд ялангуяа хөрш зэргэлдээ Хиагтын районд халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ цар тахал хийгээд хүйтний улиралд дэгддэг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийг бууруулах зорилгоор “Маскаа зүүе, гараа угаая” 2 дугаар аяныг зохион байгуулж байгаа бөгөөд та бүхэн бидэнтэй нэгдэн өөрийгөө болон гэр бүлийхнийгээ эрсдлээс хамгаалахыг уриалж байна.
November 6, 2020enkhamar
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар “Алтанбулаг” боомт, Алтанбулаг боомт дахь “Худалдааны чөлөөт бүс”, Сүхбаатар боомтын “Ачаа тээшийн хэсэг”, “Гаалийн бүрдүүлэлтийн хэсэг”, “Гаалийн хяналтын бүсүүд”, “Тавт шалгалт хамгаалалтын застав”-т үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлхий дахинд тархаад байгаа халдварт Коронавирус буюу COVID-19 цар тахлын үед УОК-ын 2020 оны 3-р сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу “Алтанбулаг” хилийн боомтоор Монгол улс руу нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, гаалийн хяналтын цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, “Алтанбулаг” хилийн боомт руу шууд буцаах арга хэмжээ авч ажиллаж байна. Уг шийдвэрийг ... дэлгэрэнгүй
September 7, 2020enkhamar
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ажиллах дараах ажлын байруудад улирлын ажилтан шалгаруулж ажилд авна. Үүнд:
Алтанбулаг боомтод ажиллах уурын зуухны галчийн орон тоонд 7 хүнийг,
Алтанбулаг боомтод ажиллах сантехникийн слесарийн орон тоонд 6 хүнийг тус тус сонгон шалгаруулна.
Тавигдах шаардлага
Сэлэнгэ аймгийн иргэн
Бүрэн дунд боловсролтой
Мэргэжлийн үнэмлэхтэй байх
Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
Багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс материалаа 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
43080 Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум
Утас: ... дэлгэрэнгүй
September 1, 2020enkhamar