ГАМШГИЙН ӨНДӨРЖҮҮСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕИЙН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

icon

ГАМШГИЙН ӨНДӨРЖҮҮСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕИЙН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар “Алтанбулаг” боомт, Алтанбулаг боомт дахь “Худалдааны чөлөөт бүс”, Сүхбаатар боомтын “Ачаа тээшийн хэсэг”, “Гаалийн бүрдүүлэлтийн хэсэг”, “Гаалийн хяналтын бүсүүд”, “Тавт шалгалт хамгаалалтын застав”-т үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхий дахинд тархаад байгаа халдварт Коронавирус буюу COVID-19 цар тахлын үед УОК-ын 2020 оны 3-р сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу  “Алтанбулаг” хилийн боомтоор Монгол улс руу нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, гаалийн хяналтын цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, “Алтанбулаг” хилийн боомт руу шууд буцаах арга хэмжээ авч ажиллаж байна.  Уг шийдвэрийг хэрэгжүүлэн тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар улаан бүс /гоц халдварт өвчин гарсан газар, өвчний сэжигтэй хүн байрлаж байгаа орон байр, тэдгээрийг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл зэргийг тусгаарлан хамгаалалтанд авч, хүний шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосон бүсийг хэлнэ/-эд боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Монгол улсын хилээр орж ирж байгаа ачаатай тээврийн хэрэгслийг улсын хилээр орсон үеэс гаалийн хяналтад авч, гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, шилжүүлэн ачилт зэргийг гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн гүйцэтгэж байна. Ажилтан албан хаагчдад нэг удаагийн иж бүрэн хувцас хэрэглэлийг зааврын дагуу зөв өмсөж, тайлах талаар болон хэрэгцээт сургалтуудыг цаг тухай бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд 3323 тээврийн хэрэгслээр нийт 75229 тн ачааг Улаанбаатар хотын гаалийн газрын нэр заасан гаалийн хяналтын талбай руу цагдаагийн хамгаалалттай явуулж байна. 

Сүхбаатар боомтын “Ачаа тээшийн хэсэг” болон “Тавт шалгалт хамгаалалтын застав”-т үүрэг гүйцэтгэж байгаа гаалийн улсын байцаагч нар улаан болон шар бүсийн дэглэмд 24 цагаар гаалийн хяналтын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж нийт 3034 зүтгүүр, 94805 ачааны вагон, 1,440,847 тн ачаанд гаалийн хяналт шалгалт хийж, Улаанбаатар хотын гаалийн газар болон бусад гаалийн газар хороодын хяналтанд явуулсан. Дээрх хугацаанд 56.8 тэр бум төгрөгийн татвар, 57.01 сая.төгрөгийн хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 

/ Мэдээ, Мэдээлэл