Инкотермс 2020 –ын хүлээлт
Олон улсын худалдааны танхимаас Инкотермс 2020 шинэ хувилбарыг боловсруулж байна. 1936 оноос анх мөрдөж эхэлсэн хувилбараас хойш сүүлийн жилүүдэд Инкотермс 1990, 2000, 2010 дүрмүүдийг хүчин төгөлдөр мөрдсөөр байна. Тус дүрмийг Европ, БНХАУ, Австрали улсын төлөөллүүдээс бүрдсэн шинжээчдийн хороо боловсруулан ажиллаж байгаа бөгөөд олон улсын худалдааны танхимын гишүүн байгууллагууд болох улс орнуудын худалдааны танхимуудаас санал авах, асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээг тогтмол уулзалтуудыг зохион байгуулсаар байна.
Инкотермсийн шинэ хувилбарыг 2019 оны сүүлийн хагас улиралд боловсруулан дуусгаж 2020 оны 1 дүгээр сарын 1 ний өдрөөс мөрдөж эхлэхээр төлөвлөж байна. Ингээд Инкотермс 2020 дүрэмд орж буй зарим нэг шинэ өөрчлөлтүүдийн талаар танилцуулж байна.
- EXW болон DDP нөхцлүүдийг хасах
Ихэвчилэн экспортын туршлага багатай компаниуд ашигладаг байсан EXW нөхцөл болон худалдан авагчийн оршин байгаа газар буюу түүний агуулахад барааг (ялангуяа бараа бүтээгдэхүүний дээжийг тээвэрлэх) хүргэж өгөхдөө логистикийн болон гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүгдийг хариуцан зохион байгуулдаг байсан тээвэрлэгч болон шуудангийн тээврийн компаниуд ихэвчилэн ашигладаг байсан DDP нөхцлүүдийн хувьд маш том, чухал өөрчлөлт орж байна.
Тус хоёр нөхцлийг дотоодын үйл ажиллагаанаас үүдэн хасахаар шийдвэрлэж байна. Учир нь эдгээр нөхцлүүд нь экспортын болон импортын гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа үүрэг хариуцлага нь явагдсаар байдаг нь Европын холбооны гаалийн шинэ кодчилолын дүрэмтэй зарим талаараа зөрчилдөж байгааг дурдсан байна.
- FAS нөхцлийг хасах
Усан онгоцны хашлага дагуу нийлүүлэлт хийгддэг байсан FAS нөхцөл нь өнөөгийн худалдааны үйл ажиллагаанд маш бага ашиглагддаг төдийгүй экспортлогч улсын нэрлэсэн тохиролцсон газарт бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг FCA нөхцлөөс бараг ялгаагүй байдаг тул хасахаар шийдэрлэж байна. FCA нөхцлөөр экспортлогч нь боомтын тавцан дээр FAS нөхцөлтэй адил барааг нийлүүлэх боломжтой юм.
Нөгөө талаас авч үзвэл FAS нөхцлийг ашиглаж байгаа тохиолдолд хөлөг онгоц ирэх хугацаа хоцрох юм уу хойшлох тохиолдолд боомтод барааг хэдэн өдрийн турш хадгалах боломжтой хэдий ч хэрэв хөлөг онгоц хугацаанаасаа өмнө ирвэл барааг нийлүүлэх боломжгүй болох тохиолдол гардаг. Үнэндээ FAS нөхцөл нь зөвхөн зарим нэр төрлийн (эрдэс баялаг , үр тариа) бараа бүтээгдэхүүнд л ашиглагддаг тул тухайн төрлийн бүтээгдэхүүнд тохирсон тусгай инкотермсийн нөхцлийг шинээр гаргаж ирэх нь зүйтэй гэж боловсруулалтын баг үзэж байна.
- FCA нөхцлийг хоёр байдлаар шинэчлэх
FCA нөхцөл бол олон улсын худалдааны үйл ажиллагаанд хамгийн их хэрэглэгддэг нөхцөл юм. Боловсруулалтын багийнхан FCA нөхцлийг хуурай газраар хүргэх, далайгаар хүргэх гэсэн хоёр чиглэлээр шинэчлэх боломжийн талаар ярилцаж байна.
- Чингэлгэн тээвэрлэлтэд зориулагдсан FOB болон CIF
Инкотермс 2010 дүрмээр бараа бүтээгдэхүүн чингэлгээр тээвэрлэгдэхгүй тохиолдолд FOB болон CIF нөхцлүүдийг ашиглахгүй байхаар өөрчлөлт орж байсан ч эдгээр нөхцлийн эсрэг нөхцлүүд болох FCA болон CIP нөхцлүүдийг ихэнхи экспортлогч, импортлогч орнууд худалдааны үйл ажиллагаанд ашиглахгүй байсаар байна. FOB болон CIF нөхцлүүд нь инкотермсийн маш хуучны нөхцлүүд (FOB нөхцлийг 18 р зууны сүүлээс Англид хэрэглэж байсан) бөгөөд Олон улсын худалдааны танхимаас энэхүү өөрчлөлтийг олон нийтэд сайн хүргэж танилцуулж чадаагүй юм. Гэтэл өнөөдөр дэлхийн худалдааны 80 гаруй хувь нь чингэлгийн тээвэрлэлтээр хийгдэж байна. Инкотермс 2020 дүрмээр FOB болон CIF нөхцлүүд инкотермс 2000 болон түүнээс өмнөх онуудад ашиглагдаж байсан шигээ чингэлгийн тээвэрлэлтэнд дахин ашиглагдах боломжтой болж байгаа юм.
- CNI гэсэн инкотермсийн шинэ нөхцлийг бий болгох
Шинэ нөхцлийг CNI (Cost and insurance) буюу зардал ба даатгал гэж нэрлэх бөгөөд тус нөхцөл нь FCA болон CFR/CIF нөхцлүүдийн хоорондын зайг нөхөх болно хэмээн үзэж байна.
FCA нөхцлөөс ялгаатай нь худалдагч буюу экспортлогчийн үнэд даатгалын зардлыг оруулж өгч байгаа юм. Эсрэгээр нь CFR/CIF нөхцөлд тээврийн үнэ хөлсийг оруулахгүй байхаар өөрчлөлт оруулж магадгүй байна. Инкотермсийн C бүлэгт тус нөхцөл нь ‘Ирэх’ утгыг агуулах бөгөөд худалдагчаас худалдан авагчид тээврийн эрсдэл илгээх боомтод шилжих юм.
- DDP нөхцөлд суурилсан инкотермсийн хоёр нөхцөл
DDP нөхцлөөр барааг хүргэж өгөх газраас үл хамааран экспортлогч нь импортлогч улсын гаалийн татварын төлдөг. Үүнээс үүдэн DDP нөхцлийг дараах хоёр нөхцөлд ангилан шинэ нөхцлүүдийг гаргаж байна. Үүнд:
- DTP (Delivered at Terminal Paid) буюу Терминал дээр төлөгдөж хүргэгдсэн:
Худалдан авагчийн орны терминал дээр барааг хүргэж өгөх үедээ худалдагч гаалийн татварыг төлнө гэж тооцно.
- DPP (Delivered at Place Paid) буюу Нэрлэсэн газар хүртэл төлөгдөж хүргэгдсэн:
Барааг тээврийн терминалаас өөр газарт (худалдан авагчийн хаягаар гэх мэт) хүргэх үед худалдагч гаалийн татварыг төлнө гэж тооцно.
Инкотерм 2020-ыг боловсруулах явцад шинэ нөхцлүүдийг бий болгох, эсвэл зарим нөхцлүүдийг хасах зэрэг өөрчлөлтүүдтэй зэрэгцэн зарим нэг асуудлуудыг оруулах талаар судалж байна. Тухайлбал:
- Тээвэрлэлтийн аюулгүй байдал
- Тээвэрлэлтийн даатгалын зохицуулалтууд
- Инкотермсийн дүрэм болон олон улсын худалдааны гэрээний хоорондын хамаарал гэх мэт
Цаашид дээрх өөрчлөлтүүдийг хэрхэн зөв зүйтэй хийх талаар тус хороо хэд хэдэн удаагийн уулзалтуудыг хийх бөгөөд ямартай ч шинэ хувилбар нь экспортлогч болон импортлогчийн худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх болно хэмээн үзэж байна. Хоёр хүрэхгүй жилийн дараа шинэ Инкотермсийн дүрмийг бид мөрдөх болно.
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ / ИНКОТЕРМС /
Инкотермс гэж юу вэ?
Инкотермс гэдэг нь Олон Улсын Худалдааны гэрээ хэлэлцээрт хэрэглэгддэг худалдааны нэр томъёо юм.
Орчин үеийн Олон Улсын Худалдааны практикт “Инкотермс-2020-ийг хүлээн зөвшөөрч түүнийг санал болгож буй тайлбар томъёолол нь худалдааны заншил, журамд нааштайгаар нийцэж байгаа тул дэлхийн зах зээл дээр түүнийг түгээмлээр хэрэглэж байна. “Инкотермс-2020 нь сонгон шалгарах шинжтэй учраас түүнийг гэрээнд бүрэн хэмжээгээр үү, эсвэл хэсэгчлэн хэрэглэх үү гэдэг нь оролцогч талуудын сонголтоос шалтгаалдаг.
Гэрээний суурь нөхцлийн тайлбар нь тохиромжгүй бол “Инкотермс-2020 нь гэрээний нөхцөл нь болдог. Инкотермсийн оруулсан нөхцөл тус бүрээр худалдагч, худалдан авагчийн үүргийг тодорхойлж, барааны гэмтэл, гэнэтийн сүйрэл, эрсдлийн хариуцлага худалдагчаас, худалдан авагчид шилжих цаг үеийг тогтоодог. “Инкотермс-2020 нь дараах нөхцлүүдтэй:
- EXW EX WORKS – ( Үйлдвэрээс /уурхайгаас, агуулахаас/)
- FCA FREE CARRIER – (Тээвэрлэх хүртэл чөлөөтэй)
- FAS FREE ALONGSIDE SHIP – ( Хөлгийн хашлаган дотор чөлөөтэй бараа ачихаар тохиролцсон боомтын нэр)
- FOB FREE ON BOARD – ( Хөлөг онгоцны боомтон дээр чөлөөтэй байгаа)
- CFR COST AND FREIGHT – ( Өртөг, тээвэрлэлт…….хүрэх боомтын нэр)
- CIF COST INSURANCE AND FREIGHT – (Өртөг, даатгал……..бараа ачих боомтын нэр )
- CPT CARRIAGE PAID TO – (Тээврийн хөлс ба даатгал …….хүртэл төлөгдсөн)
- CIP CARRIAGE AND INSURANCE PAID TO – (Тээвэрлэлтийн хөлс ……хүртэл чөлөөлөгдсөн ……хүрэх газрын нэр)
- DAF DELIVERED AT FRONTIER – ( Хил дээр нийлүүлсэн / …..нэр бүхий газар/
- DES DELIVERED EX SHIP -(Хөлөг онгоцон дээр нийлүүлсэн/…….хүрэх боомтын нэр/
- DEQ DELIVERED EX QUAY – (Хөлөг онгоцны зогсоол дээр нийлүүлсэн /…….гаалийн хураамжийн төлбөртэй /….хүрэх газрын нэр /
- DDU DELIVERED DUTY UNPAID – (Гаалийн хураамжийн төлбөргүй нийлүүлсэн/…….хүрэх газрын нэр /
- DDP DELIVERED DUTY PAID – ( Гаалийн хураамжийн төлбөртэй нийлүүлсэн/…….хүрэх газрын нэр