ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕ ДЭХ ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕ ДЭХ ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

Улсын хэмжээнд онц байдал үүсэж Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, Улсын онцгой комиссын 2020.03.17-ны өдрийн 12 дугаар хуралдааны шийдвэрээр “Алтанбулаг” хилийн боомтоор Монгол Улсруу нэвтрэх олон улсын ачаа, тээврийн хэрэгслийг нэгдсэн зохион байгуулалттайгаар Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбайд цагдаагийн хяналт дор илгээх үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар онцгой нөхцөл байдлын үед ажиллах гаалийн хяналт, бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааны зааварчилга шинэчлэн боловсруулж, гаалийн улсын байцаагч нар “Алтанбулаг хилийн боомтод мөрдөх тусгай журам” болон халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна.