Хяналтын бүсүүд

2-1

Наушки Улаанбаатарыг холбосон 402 км өргөн царигийн замыг ашиглалтанд өгч анхны галт тэрэг 1949 оны 11 сарын 6-ны өдөр Сүхбаатар өртөөнөөс ёслол төгөлдөр хөдөлж, цаашид Сүхбаатар хот дахь гаалийн хорооны орон тоо зохион байгуулалтыг даруй өргөтгөх, гаальчидын үүрэг хариуцлага ажлын ачааллыг эрс нэмэгдүүлэх шаардлага тавигдсан байна.

Сүхбаатар боомтоор ОХУ, европоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүн, мөн БНХАУ, Азийн бусад орноос европруу илгээж байгаа бараа бүтээгдэхүүн нэвтэрдэг.

Сүхбаатар боомтын ачааны хэсэг нь 24 цагаар 4 ээлжээр ажиллаж ОХУ, европоос төмөр замаар ирж буй бүх ачаа барааг гаалийн хяналтанд авч, дээрх чиглэлийн гарч буй ачааны эцсийн хяналтыг хийн ажилладаг.

Боомтын нэвтрүүлэх хүчин чадал, экспорт, импортын бараа, тээврийн хэрэгсэл

  • Сүхбаатар боомт орох, гарах чиглэлд нийт 60000-100000 зорчигч нэвтрүүлэх
  • Суудлын вагон орох чиглэлд – 2500-5000, гарах чиглэлд 2040-4500 вагон нэвтрүүлэх
  • Ачааны вагон орох чиглэлд – 50000-100000, гарах чиглэлд 15000-40000 хүртэл вагон нэвтрүүлэх хүчин чадалтай.

Хилийн “Алтанбулаг” боомт нь 1933 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулагдсан.
ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.

Тус боомтын одоогийн байгууламж 2002 оны 10-р сарын 02-нд ашиглалтанд орсон.
Нэг өдөрт
Хөнгөн тэрэг 320
Автобус 30
Ачааны автомашин 150 нийт 500 автомашин шалган нэвтрүүлэх бөгөөд
Авто аялагч 960
Автобусаар 1050 зорчигч 2250тн ачаа шалгаж нэвтрүүлэх хүчин чадалтай

Боомтын байршил
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн нутагт байрладаг
50°19’18.36″N 106°29’23.04″E

ГЕГ-ын даргын 2007 оны 8-р сарын 03-ны өдрийн 478 дугаар тушаалаар “Гаалийн хяналтын талбай”-аар анх зарлагдсан.
Үндсэн болон туслах 6 төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг
– Гадаад дотоод худалдаа
– Олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ
– Сүү бэлтгэх цех, мал аж ахуй
– Газар тариалан
– Барилгын материал үйлдвэрлэл
– Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа

Манай хяналтын бүсэд одоогийн байдлаар ОХУ-аас БНХАУ уруу холимог тээврээр дамжин өнгөрч байгаа мод, модон материал бууж тээвэрлэгддэг.
Тус ГХБ нь менежер, талбайн эрхлэгч, саалагч тус бүр – 1, кранчин – 2, манаач – 3, ачигч – 2, оосорлогч – 2, хүлэгч – 1 гэсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ГХБ нь 130 м урттай салаа зам, 10 тонны даацтай гүүрэн кран 1, 63кВ-ын трансформатор бүхий гэрэлтүүлэг, харуулын байр, 360 кв.м болон 270 кв.м талбай бүхий агуулах, 30 тонны авто пүү, будаа ачигч, ажлын байр, 360 хэмд эргэдэг 600 м хүртэл 24 цаг хянах зориулалт бүхий камер, төмөр бетон хашаа бүхий 3,3 га газарт үйл ажиллагаа явуулдаг.
50°13’36″N 106°14’33″E

ГЕГ-ын даргын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №660 тушаалаар “Гаалийн хяналтын бүс”-ээр зарлагдсан.
Гаалийн хяналтын бүс нь Сүхбаатар сумын 4-р багийн нутаг 3-р хэсэгт 0.9 га талбай бүхий Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллуулж байна.
Гаалийн хяналтын бүсэд доорх хүн хүч техник хэрэгсэл ажиллаж байна. Үүнд:
Гаалийн хяналтын бүсийн эрхлэгч 1
Ачаа вагон хүлээлцэгч 1
Кранчин 1
Байнгын сахиул 2 бүгд 5 хүний бүрэлдэхүүнтэй
50°13’36″N 106°12’33″E

ГЕГ-ын даргын 2006 оны 6-р сарын 14-ний өдрийн 328 дугаар тушаалаар “Гаалийн хяналтын талбай”-аар анх зарлагдсан.
Тус ГХБ нь 12 ажилчинтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутагт дэвсгэрт 56160 кв.м талбайд үйл ажиллагаа явуулж байна.
ГХБ нь ККС-10 кран, 216 м урттай хос салаа зам, ачилт буултын 160 м урттай 1 м өндөрлөгөөтэй талбай, өдөрт 4 вагон ачилт буулт хийх хүчин чадалтай. 65х15 хэмжээтэй агуулах, ажлын /оффис/ байр, шалгах постын байр, галын аюулаас хамгаалах хэрэгсэл, өндрийн гэрлийн цамхагтай.
50°13’46″N 106°14’09″E

ГЕГ-ын даргын 2010 оны 5-р сарын 18-ны өдрийн 253 дугаар тушаалаар “Гаалийн хяналтын бүс”-ээр 1 жилийн хугацаатайгаар зарлагдсан.
Тус ГХБ нь ачиж буулгах хэсгийн эрхлэгч – 1, ачааны нярав – 4, хөдөлмөр хамгаалал ба аюулгүй ажиллагааг хариуцагч – 1, ачаа вагон хүлээлцэгч – 4, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн – 5, кранчин – 2, кранчин-оосорлогч – 1, ачигч – 4, сахиул – 1, галч – 2, нийт 25 ажилтантайгаар ажиллаж байна.
Сүхбаатар өртөөний ачиж буулгах хэсэг нь 2006 оны 5-р сард замын хөрөнгө оруулалтаар ККС-10 кран, ажлын байр шинээр баригдан ашиглалтанд орсноор үйл ажиллагаа явуулж байна. Сүхбаатар өртөөний ачих, буулгах хэсэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг давсгэрт 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн эзэмшлийн салбар замтай, ККС-10/32 маркийн крантай, хоногт 10 вагон буюу 450 м.куб мод, модон материал болон бусад ачаа ачиж буулгах хүчин чадалтай, УБТЗ-ын рэйлкомын онлайн сүлжээтэй.
Ачих, буулгах хэсэг нь 3 талбайтай:
1-р талбай: 20,21-р зам нь бетон хучилттай, вагон чингэлэг ачиж буулгах зориулалттай, ачилт буулгалтын 2 зам тус бүр 3 вагоны фронттой, ККС-20 крантай, 20 тонны чингэлэгт нээлттэй. Камерын систем хянадаг.
2-р талбай: 25,26-р зам нь 8 вагоны фронттой, ачилт буулгалтын 2 замтай, ККС-10 крантай, 3,5,10 тонны чингэлэгт нээлттэй, ачаа хадгалах 2376 кв.м талбайтай. Энп импорт, экспорт, реэкспортын бүх төрлийн ачааг гаалийн үзлэгт оруулан ачих, буулгах, ялгах, хадгалах, машинд ачих, буулгах, шилжүүлэн ачилт хийх, чингэлэг ачих, буулгах үйлчилгээ явуулдаг. Мөн таваарын конторт тээврийн бичиг баримтыг бүрдүүлэх, вагон чингэлэг илгээлтийг тээвэрт хүлээн авах, олгох үеийн тээврийн хөлс, бусад хураамж төлбөрийг хийх үйлчилгээ үзүүлдэг.
3-р талбай: 23-р зам нь вагон ачиж буулгах 4 вагоны фронттой, бетон хучилттай талбайтай, машин механизм буулгах өндөрлөсөн зориулалтын тавцантай. 24-р зам нь өндөрлөсөн 10 вагоны фронттой, нунтаг нурмаг ачаа буулгах зориулалттай.