Алтанбулагийн боомтоор сэтгэцэд нөлөөт бэлдмэлтэй холбоотой зөрчил давамгайлж байна

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Тус аймаг нь газар зүйн байршлын хувьд өвөрмөц онцлогтойг бид андахгүй. Хараа, Ерөө, Орхон гол, Сэлэнгэ мөрөн урсдаг. Улсын үр тарианы 50-60, төмс, хүнсний ногооны 30-40 хувийг дангаараа хангадаг, газар тариалангийн бүс нутаг юм. 109 мянган хүн амтай, 17 сум, зургаан тосгонтой.

Авто замын Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомттой. Эх орны минь нэгээхэн том хаалга болсон Алтанбулагийн хилийн боомтын үйл ажиллагаатай ийнхүү өнгөрөгч амралтын өдрүүдэд танилцаад ирэв. Гаалийн ерөнхий газар, ЦЕГ, хэвлэл мэдээллийн хамтарсан багийнхан 350 орчим км галт тэрэгээр аяласаар ОХУ-ын Хиагт боомттой хиллэдэг зорьсон газраа хүрэв. Манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш боомт 24 цагийн горимд шилжин ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, зорчигч, ачаа тээврийн урсгал хэд дахин нэмэгдсэн гэсэн үг.

Хилийн шалган нэвтрүүлэх боомтыг 2002 онд байгуулсан бөгөөд экспорт, импортын хоёр урсгалаар буюу нэг чиглэлдээ зорчигч, ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн давхацсан зохион байгуулалттай байдаг. Оргил ачааллын үеэр тус боомтоор өдөрт 5000-6000 зорчигч, 1000-2000 тээврийн хэрэгсэл орж, гардгийг албаны хүмүүс хэллээ. Одоо ашиглаж буй боомтын барилга нь зорчигчийн хүлээлгийн танхимгүй, шалган нэвтрүүлэх орц, гарц, зай талбай нь хязгаарлагдмал аж. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хилийн хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болсон төдийгүй зорчигчид боомт дээр удаан хугацаагаар саатах болжээ.

Алтанбулаг чөлөөт бүстэй гэдгээрээ онцлог тус боомт өнгөрөгч амралтын өдрүүдэд хүн хөл багатай сэлүүхэн байв. Замын-Үүдийн хилийн боомтыг бодвол илүү эмх цэгцтэй, зорчигч багатай Алтанбулагаар нутгийн голдуу иргэд орж гардаг гэнэ. Хил дамнасан хар тамхины болон эм эмийн бүтээгдэхүүн, сэтгэцэт нөлөөт бодистой холбоотой хууль бус тээвэрлэлт, ачаа бараа илрүүлэлт нэмэгдэх болсон энэ үед Алтанбулагийн боомтын нэвтрүүлэх чадварыг илүү сонирхлоо. Учир нь Замын-Үүдийн дараа орох Алтанбулагийн хилийн боомтоор мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, хууль бус ачаа тээвэр орж ирдэг гол боомт. Хэдийгээр Замын-Үүдийг бодвол 3-5 дахин ачаалал багатай энэ боомтоор он гарсаар Оросоос Монгол руу, Монголоос ОХУ-руу нэвтэрсэн бараа материал, мансууруулах бодистой холбоотой хэчнээн тохиолдол гарсныг сурвалжиллаа.

 оН гарСаар НаймаН удаагийН тоХиолдол БуЮу 4.5 кг маНСууруулаХ БодиС Хураажээ

Гаалийн Ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр энэ сарын 2-ны өдөр Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтын суудлын автомашины гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн А БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улс руу зорчихдоо 1кг орчим “Декстрометорфан“ гэдэг тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн аж. Мөн Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа вагонд боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа гэсэн.

Энэ бол хамгийн сүүлд хил, гаалийнхны илрүүлээд буй хэрэг. Сүүлийн үед хар тамхи тэр дундаа сэтгэцэд нөлөөт эм, эмийн бүтээгдэхүүн гаргаж, оруулах гэсэн хууль бус үйл ажиллагааг Гаалийн байгууллага илрүүлсээр байгаа. Энэ тохиолдлыг 2018 онтой харьцуулж үзвэл манай улс хар тамхины хэрэглэгч болон дамжуулагч орон болчихоод байгааг төвөггүй илчилнэ. Тухайлбал, өнгөрөгч онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 18 удаагийн үйлдлийг илрүүлж, таслан зогсоож хойшлуулшгүй ажиллагаа явуулж нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэмт хэргийн эд мөрийн баримтаар хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ.

Харин энэ оны эхний таван сарын байдлаар нийт найман удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Эдгээр хэрэгт нийт дөрвөн иргэн холбогдсоноос нэг нь гадаад улсын иргэн гэсэн юм. 2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын харьяат байгаа бол хоёр хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын харьяат иргэн байна. Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонгконг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсуудаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд ГЕГ-т бүртгэгджээ.

Харин Алтанбулаг хилийн боомтоор “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”-тэй холбоотой хэрэг 2018 онд 14 удаа бүртгэгдсэн бол “Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх , импортлох, худалдаалах, түгээх”-тэй холбоотой зөрчил хоёр удаа бүртгэгджээ. Энэ оны эхний таван сарын байдлаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”-тэй холбоотой 37 удаагийн зөрчил бүртгэгджээ. 

алтаНБулагийН ХилийН Боомт “ШиНээр мэНдэлНэ”

Энд бүтээн байгуулалтын ажил эхлэхээр хэдийнэ зураг төсөл, дагалдах бусад ажлууд нь цэгцэрчээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл хэрэгжиж бүтээн байгуулалт өрнөнө гэдгийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамиданхорол онцоллоо. Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн энэхүү төсөл нь үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй аж. Нэгдүгээр хэсэг нь Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн ажил юм. Энд хатуу хучилттай авто зам, авто зогсоол, хилийн боомтын гаалийн тоног төхөөрмжийн шинэчлэлт багтах гэнэ.

Хоёрдугаар хэсэгт гаалийн автоматжуулсан мэдээллийн системийн өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл байх бол гуравдугаар хэсэгт гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ. Төслийн хүрээнд шинээр дөрвөн эгнээ бүхий 1.8 км хатуу хучилттай зам, зогсоол, Сүхбаатар хилийн боомтод хилийн хяналтын байгууллагуудын “Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор”-ыг барих ажлууд хийхээр төлөвлөгджээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр гадаад худалдаа илүү түргэн шуурхай болж худалдааны эргэлт болон өрсөлдөх чадвар нэмэгдэж, худалдаа эрхлэхэд зарцуулах зардал, цаг хугацаа 30 хувь багасна гэж тооцож байгаа гэлээ. Энэхүү төслийн талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймаг бол олон онцлог давуу талтай. Үүний нэг нь Монгол Улсын хойд хилийн аймаг.

Монгол Улсын хилээр орж гарч байгаа хүмүүсийн толь болж байгаа учир аймгийн удирдлагын баг “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг бүх талаар дэмжин ажиллана. Аймаг орон нутгаас хамааралтай бүгдийг цаг хугацаа алдахгүй шийдвэрлэж, төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллана. Энэ төсөл Сэлэнгэ аймагт өгөөжөө өгөх учиртай. Төслийн багийнхан боомт, чөлөөт бүс, сумыг нэгтгэсэн нэгдсэн нэг төлөвлөлт хийх ёстой”-г онцоллоо. Мөн томилолтын багийнхан тус аймагт саатах мөчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын баруун хэсэгт орших “Сайханы хөтөл” тийш очих зам засвартай байлаа. Дотоодын болон гадны аялагчдын харааг булаадаг энэ бүсэд шилэн гүүрний ажил хийж эхэлсэнтэй холбогдуулан уг чиглэлийн замыг түр хугацаагаар хаагаад байгааг аймгийн удирдлагууд өглөө.

Аймгийн удирдлагууд тус бүс нутгийг аялал жуулчлалын төв болгохоор “Сайханы хөтөл”-ийн чиглэлд найман км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Монгол Улсад анх удаа 70 метрийн урт, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүрийг “Сайханы хөтөл”- ийн хоёр өндөр хавцал дээгүүр барих томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна.

ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" сэдэвт хойд бүсийн сургалт амжилттай болж өнгөрлөө.

Европын Холбооны худалдааг дэмжих "TRAM" төслийн хүрээнд 2019 оны 06 сарын 05-наас 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт "ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" сэдэвт хойд бүсийн сургалт амжилттай болж өнгөрлөө.
Уг сургалтыг ГЕГ-ын 7 сургагч багш:
-Ч.Эрдэнэбат (Докторант, ГЗТХБГ-ын албаны дарга);
-Д.Цэндсүрэн (Ph.D., ГХАХ-ийн ГУАБ)
-У.Отгонбаяр (Sc.D., ГЭУХ-ийн ГУБ)
-Д.Баярсайхан (ГХАХ-ийн ГУБ)
-Ч.Алтантуяа (Магистр, ГХШГ-ын ГУБ)
-Б.Энхбаатар (Магистр, ХМССТ-ийн багш ГУБ)
-Э.Чулуунбаатар (Магистр, ХМССТ-ийн багш ГУБ) нар зохион байгуулж, ДаГГ, ОрГГ, СэГГ-ын нийт 28 албан хаагчид хамрагдсан онцлог сургалт болсон юм.
Сургалтаар гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбаршуулах боломжийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, ДХБ-ын үйл ажиллагаа зэрэг онол практикийн мэдээ мэдээлэл хүргэснээс гадна СЭГГ, ДАГГ, ОРГГ-ын албан хаагч нар өөрсдийн ажиллаж буй газрын хяналт, бүрдүүлэлт, эрсдэл, гаалийн зөрчил, хүний нөөц, техник технологийн талаар мэдээлэл солилцож, өнөөгийн байдал, цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, авч хэрэгжүүлэх арга замын талаар харилцан санал бодлоо солилцсон маш үр дүнтэй сургалт боллоо.
Үр дүнтэй сайхан сургалт явуулсан ГЕГ-ын сургагч багш нартаа, хүрэлцэн ирсэн ОрГГ, ДаГГ-ын хамт олон, СэГГ-ын номт дахь "Жигүүр" амралтын газарт амжилттай зохион байгуулсан СЭГГ-ын удирдлагууд хамт олондоо баярлалаа.


Төрийн албан хаагчдын дунд спортын тэмцээн зохион байгуулагдлаа

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын дундах спортын нөхөрсөг тэмцээн волейбол, сагсан бөмбөг, олс таталт, ажлын байрны дасгал, усан сэлэлт, дартс, ширээний теннис, шатар гэсэн спортын 8 төрөлд нийт 700 гаруй албан хаагчид 20 баг болон авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Тэмцээн 5-р сарын 2-5-ны өдрүүдэд Биеийн тамир спортын газар, Усан спорт сургалтын төв, Спорт сургууль, Ерөнхий боловсоролын 3 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын хамт олон нийлбэр дүнгээр Дэд байранд орлоо.

Ширээний теннис эмэгтэй – Алтан медаль

Сагсан бөмбөг эмэгтэй – Мөнгөн медаль

Гар бөмбөг эмэгтэй – Мөнгөн медаль тус тус хүртлээ.

          

“Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ээр зөрчилтэй тэмцэх албанаас сургалт зохион байгууллаа

Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн зорилго

Хууль дээдлэх, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, захирах, захирагдах, ард түмэндээ үйлчлэх, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэх, мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчмуудыг гаалийн улсын байцаагч үйл ажиллагаандаа удирдлага болгон гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хяналт тавих, иргэд, байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлэх, албан үүргээ биелүүлэхэд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоох, зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

Хар тамхины өдөрлөг зохион байгууллаа

Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албанаас Алтанбулаг сумын цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг шалган нэвтрүүлэх цогцолборт хар тамхи мансууруулах бодисын хор уршгийн талаар гаалийн хилээр нэвтэрч буй иргэд, зорчигч нарт тайлбарлуулан таниулсанаас гадна гаалийн хилээр нэвтэрч буй зорчигч нарт гаалийн байгууллагаас зорчигчийн хувийн хэрэглээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам, эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулиас, монгол улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт, хориглосон барааны бүлэг жагсаалт, хар тамхи мансууруулах бодисын хор уршиг, гаалийн харилцаанд оролцогч нарт зориулав/ зөрчлийн тухай хуулиас/, улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмуудаар 230 гарын авлага, цагдаагийн газраас хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар 5 төрлийн 130 гарын авлага гаалийн харилцаанд оролцогч нарт тарааж хууль тогтоомж сурталчилж ажиллаа.