Бид эрүүл гаальчин

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга М.Дамдинхоролын санаачилгаар “МВ монголия” дугуйн холбоотой хамтран бид эрүүл гаальчин сэдэвт дугуй аялал зохион байгуулан ажиллалаа.

Эрүүл гаальчин дугуйн аялал 2016 оны 11 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь гаалийн газраас-ээж мод-сайхны хөтөл чиглэлд нийт 42 км аялыг гаалийн улсын байцаагч нар болон дугуйн холбооны аялагч нартай туршлага солилцон нөхөрсөг аялал боллоо.

Бод, сэтгэ, тунгаа

Хилийн мэргэжлийн хяналтын албанаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хил хяналтын 7 байгууллагын хооронд зохион байгуулласан “Бод, Сэтгэ, Тунгаа” оюун ухаан сорих тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын баг Тэргүүн байр эзэллээ

 

 

Хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхөрсөг уулзалт зохион байгууллаа

    

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга М.Дамдинхорол, орлогч дарга Д.Ганбат, Алтанбулаг боомтын салбарын эрхлэгч Б.Батбаатар болон албаны дарга нар, ОХУ-ын Буриадын талаас Буриадын Гаалийн байгууллагын дарга Виктор Станиславич Томин, 1 дүгээр орлогч дарга Наталья Анатольевна Белова, Захиргааны албаны дарга Дарима Масловна Шакалаевна, Хиагт хилийн боомтын дарга Юрий Викторович Шалашников, Хиагт дахь шалган нэвтрүүлэх байгууламжийг хариуцсан гүйцэтгэх захирал Лариса Ильичнина Котошева нар оролцсон.
Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцсэн: Үүнд
1.    Оросын талаас Алтанбулаг боомт дахь рентгэн тоног төхөөрөжийн үйл ажиллагаатай танилцах
2.    Харилцан мэдээлэл солилцох гэрээний биелэлтийн үйл явц
3.    Харилцан туршлага солилцох замаар рентген тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах арга замыг эрэлхийлэх
4.    Рентгэн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг харилцах солилцох
5.    Бусад асуудал

  •     Мод тээвэрлэгчдийн хүсэлт
  •     Аймгийн Засаг даргад хандаж илгээх захидал
  •     Уламжлалт биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах

Бидний амжилт үргэлжилсээр

 

    

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилын санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 04-06 ны өдрүүдэд
Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн албан хаагч нарын дунд зохион байгуулсан спортын арга хэмжээнд
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын эмэгтэй баг тамирчид “Сагсан бөмбөг”-ийн төрөлд хүрэл медаль, “Ширээний теннис”-ний төрөлд мөнгөн медаль хүртлээ.

ТЯНЬЖИН-УЛААНБААТАР-УЛААН-ҮД чиглэлийн транзит тээврийн туршилт эхэллээ

ТЯНЬЖИН-УЛААНБААТАР-УЛААН-ҮД
чиглэлийн транзит тээврийн туршилт эхэллээ

Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын анхны ачаа тээврийн цуваа энэ сарын буюу наймдугаар сарын 13-ны өглөө Алтанбулаг боомтод орж иржээ. Энэхүү туршилтын тээвэр нь Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдэж буй ажлын нэг юм. Туршилтын транзит тээврийн бүрэлдэхүүнд чингэлэг, битүү тент, хөргүүр бүхий ачааны авто машинуудыг улс бүхэн оролцуулах юм. Мөн энэ үеэр  газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, бинзен шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох юм байна. Түүнчлэн гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, зэрэг өргөн бүрэлдэнүүнтэй баг оролцож байна.

Ази, Европ хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь  далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг байна. Тэр ч утгаараа энэхүү үйл ажиллагаа нь эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт юм. Өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээвэр далайн тээврээр 45 хоногин хугацаанд тээвэрлэдгээс  цаг хугацааны алдагдалтай байдаг байна.

Ази,Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулдаг бол замын тээвэрлэлт хийхэд энэ хугацааг 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой болж байгаа юм. Уг коридор нь 1580 км  урт зам туулах  учир туршилтын тээвэр нь энэ сарын 13-нас 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.