Гаалийн хяналт шалгалтыг сайжруулах, хууль хяналтын түвшинг дээшлүүлэх зорилгоор Бүтээмж аяныг зохион байгууллаа

  1. Гаалийн хяналт шалгалтыг сайжруулах, хууль хяналтын түвшинг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх  зорилгоор2018 оны 05 дүгээр сарын 17-наас 06 дугаар сарын 17-ны хооронд Гаалийн хяналт шалгалтын албанаас зохион байгулсан “Бүтээмж” аяны амжилттай зохион байгуулагдлаа. 2018.05.17-2018.06.14 ны хугацаанд хуваарьт ээлжинд бүрдүүлэлт хийгдсэн   755   импортын мэдүүлгээр 5598071986 төгрөгийн татвар 6885000 төгрөгийн хураамж, Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас Маягт 2- 69 ширхэгээр 1970666 төгрөгийн татвар барагдуулж ажиллахад хяналт тавьсан.

           Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, хууль тогтоомжийг сурталчлан ажилласан. Ээлжийн ГУБ Цэрэндолгор 1зөрчил 50000 төгрөгийн торгууль,ГУБ Эрдэнэзаяа 0007 УБӨ дугаарын суудлын машинаас 8138460 төгрөгийн үнэ бүхий Крайном нэрийн 1425 ширхэг эмэгтэйчүүдийн лаа илрүүлэн 005831 дугаарын Бараа тээврийн хэрэгслийг Хураах хуудсаар хурааж материалыг бүрдүүлэн холбогдох албанд хүргүүлсэн.

             

 

 

Сэлэнгэ аймгийн гаалийн газарт 2018 оны 11-р сарын 17-нд төрийн албаны шалгалт зохион байгуулагдлаа.

  1. Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг судлах, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэжил, ажил хэргийн чадвар, сэтгэл ханамж, хандлага болон мэдээллийн технологийн суурь мэдлэгийг шалгах шалгалтанд амжилттай дүн үзүүлэх ажлын нэг болсон. Сорилын шалгалтанд 97 гаалийн улсын байцаагч оролцохоос 1 чөлөөтэй, ар гэрийн гачигдал 1 /ГЕГ-ын даргын тушаалаар 3 сарын чөлөөтэй 1, 3 дугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 4/ байж нийт 91 хүн оролцсон. Нийт шалгалтанд оролцсон 91 байцаагчдаас:
    1. Хууль, эрх зүйн шалгалтанд: Дундаж 78.38 хувьтай байн
    2. Мэдээллийн технологийн мэдлэгийн шалгалтанд: Дундаж 74.05 хувьтай өгсөн  байна. Дундаж 87.89 хувийн үзүүлэлттэй амжилттай дүн үзүүлсэн.