БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ, АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт тус үйл ажиллагааны хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Гаалийн харилцаанд оролцогч иргэд, ААН, гаалийн зуучлагч, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нартзориулан эрх зүйн баримт бичгийн хүрээнд гарын авлага, тараах материал бэлдэж сурталчилан ажиллаа. Үүнд: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалт, Авлигын эсрэг хуулийг эмхтгэн боршурыг 200 ширхэгийг бэлтгэн Авлигын эсрэг хуулийн зүйл заалтыг таниулан ажиллаа.

Авлигатай тэмцэх газраас гаргасан Авлигын талаарх теле хичээлийг нийт ГУБ нарт танхимын сургалт хэлбэрээр сургалт явуулан дотоод мэдээллийн “Мэдээ” цонхонд Авлига фолтерт   файлаар байршуулан ГУБ нар чөлөөт цаг буюу шаардлагатай үедээ танилцах нөхцөл бүрдүүлэн ажиллаа. Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, шудрага ёсыг тогтоох, авлига хүнд сурталгүй ажиллах чиглэлээр газрын удирдлагын зүгээс тухай бүр мэдээлэл хийж, гаалийн хяналтын бүст зурагт плакатуудыг байршуулсан бөгөөд авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас гаргасан санал, санаачлагад нэгдэн, тухай бүр дэмжиж ажиллахын зэрэгцээ хамт олны хурал дээр албан хаагч нартаа байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийг нээлттэй мэдээллэж ил тод байдлыг хангаж байна.