Явган аялал

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын хамт олны эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдний спортын ур чадварыг дээшлүүлэх, хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилгоор сар бүрийн 05-ны өдрийг спортын арга хэмжээний өдөр болгон зарлаад байгаа билээ. Үүний дагуу Захиргааны албанаас 10-р сарын 05-ны өдөр зохион байгуулсан явган аялалд тус газрын нийт 25 ажилтан албан хаагч нар оролцож Контороос Ээж модны чиглэлд 1 цаг 30 минут буюу 7-8 км алхаж товлосон газраа хүрч дасгал хийж үдийн цайгаа уугаад 2 баг болж хуваагдан олс таталт болон 5 хөлт хэмээх хөгжөөнт тоглоом тоглон аврагаа шалгаруулж нэг өдрийг спортлог, хөгжилтэй өнгөрүүллээ.