Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар болон АНУ-ын Гааль, Хилийн хамгаалалтын албатай хамтран сургалт зохион байгуулав

 

АНУ-ын Гааль, хил хамгааллын агентлагын Вашингтон дахь төвийн Гадаад харилцааны албанаас Хятад, Монголын асуудал хариуцсан зохицуулагч Гари Сепульвадо, олон улсын сургагч багш, зөвлөхРэймонд Макдаффи болон Жениффер Шемель, мөн АНУ-ын ЭСЯ-ны Бүс нутгийн аюулгүй байдлын албаны дэд атташе Жереми Вейнштейн, консулын албаны ажилтан Б. Цэрэндавга, сургалтын үеэр орчуулах гэрээт орчуулагчЦэрэнчимэд нарын бүрэлдэхүүнтэй ирж “Газраар тээвэрлэгддэг ачааны орчин дахь зорилтот үйл ажиллагаа болон эрсдэлийн удирдлага” сэдвийн доор 5 хоногийн сургалт зохион байгуулж гарын авлага, тараах материалаар хангаж АНУ-н Гааль, хилийн хамгаалалтын албанаас сертификат олголоо.

 

Сургалтын сэвдүүд:

  • АНУ-н Гааль, хилийн хамгаалалтын газрын танилцуулга,
  • Зорилтот үйл ажиллагаа /Targeting/
  • Үндэсний зорилтот үйл ажиллагааны төв /NTC/
  • Ачааны баримтуудын дүн шинжилгээ
  • Багаж хэрэгсэл ба технологи
  • Чингэлгийн лац, битүүмжлэл
  • Бараанд үзлэг шалгалт хийх
  • Ачааны машины үзлэг шалгалт
  • Зан чанарын дүн шинжилгээ
  • Экспортын хяналтын үйл ажиллагаа
  • Хураах үйл ажиллагааны дараах дүн шинжилгээ
  • Хууль сахилтын түвшинг хэмжих нь
  • Хүний наймаа
  • Шудрага зан чанар
  • Практик дасгалгэсэн өргөн хүрээг хамарсан үр дүнтэй сургалт болсон бөгөөд сургалтанд СЭГГ-н албаны дарга, ГУАБ, ГУБ нараас бүрдсэн 24 албан хаагч оролцслоо.