Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй ГЕГ-ын албаны дарга нар СэГГ-т ажиллаа.

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн, Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Онон нар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт 2017 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Алтанбулаг боомт болон Сүхбаатар боомтын үйл ажиллагаатай биечлэн танилцан нийт гаалийн байцаагч нартай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаа.