Оросын холбооны улсын буриадын гаалийн байгууллагатай хамтарч ажиллах тухай

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар нь Оросын холбооны улсын буриадын гаалийн байгууллагатай хамтарч ажиллах, хоёр улсын гаалийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус гаалийн газрын удирдлагууд буриадын гаалийн байгууллагын төлөөллийг хүлээн авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг танилцуулан, харилцан мэдээлэл солилцон хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нээлттэй уулзалт зохион байгуулан ажиллаа.