Цас мөсний баяр-2017

Сэлэнгэ аймгийн засаг даргын ивээл дор хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Цас мөсний баяр 2017” арга хэмжээ төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд 2017 оны 02-р сарын 19-ны өдөр Алтанбулаг сумын Оргидог булгийн замын хойд талын суваргын ард уулын энгэрт явагдлаа. Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын удирдлага, ажилтан, албан хаагч нараас 70 гаруй хүн идэвхи санаачлагатай зохион байгуулалттай оролцож цасны сумо, хөгжилтэй буухиа, олс таталт, хийн буудлагын тэмцээнд амжилттай оролцож “Спортлог хамт олон” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан амжилтай оролцлоо.