ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН ТАНД-НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР

“ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН ТАНД-НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай” 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190-р тогтоолоор батлагдсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН ТАНД - НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээ 2019 оны 10-р сарын 22-ны өдрийн “Сэлэнгийн долгио чуулга”-ын байранд зохион байгуулагдлаа.

12-212-2-1

Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулан, нийт 15 иргэнд гаалийн холбогдолтой хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө өгөн үйлчилгээ үзүүлж, 14 төрлийн, 180 гаруй гарын авлага, тараах материалыг түгээсэн. Иргэдэд өгсөн зөвлөмж, зөвлөгөөнөөс дурдвал:

-     Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх журам;

-     Гаалийн хяналтын хос гарцын систем;

-     Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхтэй холбоотой хууль тогтоомж;

-   Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаг талаарх танилцуулга;

-     Хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг хориглосон сэрэмжлүүлэг;

-     ОХУ-ын гаалийн хилээр зорчигчийн хувийн хэрэглээний барааг нэвтрүүлэх журам;

-     Мод, модон бүтээгдэхүүний импортын гаалийн татвар зэрэг зөвлөгөө өглөө.