ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" сэдэвт хойд бүсийн сургалт амжилттай болж өнгөрлөө.

Европын Холбооны худалдааг дэмжих "TRAM" төслийн хүрээнд 2019 оны 06 сарын 05-наас 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт "ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" сэдэвт хойд бүсийн сургалт амжилттай болж өнгөрлөө.
Уг сургалтыг ГЕГ-ын 7 сургагч багш:
-Ч.Эрдэнэбат (Докторант, ГЗТХБГ-ын албаны дарга);
-Д.Цэндсүрэн (Ph.D., ГХАХ-ийн ГУАБ)
-У.Отгонбаяр (Sc.D., ГЭУХ-ийн ГУБ)
-Д.Баярсайхан (ГХАХ-ийн ГУБ)
-Ч.Алтантуяа (Магистр, ГХШГ-ын ГУБ)
-Б.Энхбаатар (Магистр, ХМССТ-ийн багш ГУБ)
-Э.Чулуунбаатар (Магистр, ХМССТ-ийн багш ГУБ) нар зохион байгуулж, ДаГГ, ОрГГ, СэГГ-ын нийт 28 албан хаагчид хамрагдсан онцлог сургалт болсон юм.
Сургалтаар гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбаршуулах боломжийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, ДХБ-ын үйл ажиллагаа зэрэг онол практикийн мэдээ мэдээлэл хүргэснээс гадна СЭГГ, ДАГГ, ОРГГ-ын албан хаагч нар өөрсдийн ажиллаж буй газрын хяналт, бүрдүүлэлт, эрсдэл, гаалийн зөрчил, хүний нөөц, техник технологийн талаар мэдээлэл солилцож, өнөөгийн байдал, цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, авч хэрэгжүүлэх арга замын талаар харилцан санал бодлоо солилцсон маш үр дүнтэй сургалт боллоо.
Үр дүнтэй сайхан сургалт явуулсан ГЕГ-ын сургагч багш нартаа, хүрэлцэн ирсэн ОрГГ, ДаГГ-ын хамт олон, СэГГ-ын номт дахь "Жигүүр" амралтын газарт амжилттай зохион байгуулсан СЭГГ-ын удирдлагууд хамт олондоо баярлалаа.