“СҮЛЖЭЭ” аян зохион байгууллаа

Тус гаалийн газраас мэдээллийн автоматжуулсан систем (CAIS) сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллах, гаалийн бүрдүүлэлт, тээврийн хэрэгсэл,   манифест, магадлан шинжилгээний дээж, гаалийн зөрчил, маягт№2 , “ТИР”, “АТА”,СРD” карнейн бүртгэл, баталгаажуулалт, хаалтыг бүрэн гүйцэд зөв хийх, гарч буй алдаа дутагдлыг цаг тухай бүрд нь арилгах, гаалийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд зорилгоор 2019.02.01-ээс 2019.03.15-ны хооронд “СҮЛЖЭЭ” аяны зохион байгуулав.

Аяны хүрээнд Алтанбулаг АЗШНБ, худалдааны чөлөөт бүсээр зорчигчдод гаалийн болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилах, шаардлагатай мэдээллийг тухай бүр нь хүргэх зорилгоор “Мэдээллийн самбар”-ыг шинэчлэх, сэргээх, оновчтой байршуулах хугацаатай үүргийг чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч нарт өгсөн. Энэ ажлын хүрээнд чиглэл хариуцсан ГУБ нар ажлын байран дээрээ, өөрсдийн хариуцсан ажил үүрэгтэй холбогдолтой мэдээлэл, холбогдох хууль журмыг нийтэд ойлгомжтой байдлаар байршуулан сурталчилж байна.

Тайлант хугацаанд төрийн байгууллага, бусад хэрэглэгч нэгжүүдийг мэдээллээр хангах чиглэлээр ГУАБ Ж.Амаржаргал /Ачааны хэсгийн хамт олон/ 2019.02.26 нд Хилийн цэргийн 01-р ангийн ажилтнуудад* Хориглосон,хязгаарласан бараа* сэдвээр сургалт зохион байгуулсан.