ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь улсын орлого болсон Форд болон Тоёота Яарис маркийн суудлын автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

            Дуудлага худалдаа 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 11.00 цагт тус гаалийн газрын хурлын зааланд явагдана.

Оролцохыг хүсэгчид:

  • Дэнчингийн мөнгийг Гаалийн газрын кассанд 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө тушаасан байна.
  • Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх
  • Бүртгэлийг 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 10.30 минутанд дуусгана.

Харилцах утас: 70362092, 99053013

Худалдах барааны жагсаалт, дуудлага худалдааны доод үнэ

 

Барааны нэр төрөл

Дуудах доод үнэ /төгрөгөөр/

Дэнчин /төгрөгөөр/

1

Форд маркийн суудлын автомашин, 1994 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн.

400,000.00

100,000.00

2

Тоёота Яарис маркийн суудлын автомашин, 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн.

3,500,000.00

875,000.00