Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, ОХУ-ын Буриадын гаалийн байгууллагын удирдлага хоорондын хагас жилийн уулзалт боллоо

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод 2018 оны 09 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Буриадын гаалийн байгууллагын дарга нарын ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрыг төлөөлж: газрын дарга М.Дамдинхорол, Гаалийн бүрдүүлэлтийн албаны дарга Б.Төмөр-Очир, ЗТА-ны ГУАБ Ч.Жаргалсайхан,ГУБ Б.Энхтуяа орчуулагчаар оролцсон.

Буриадын гаалийн байгууллагаас дарга Полетаев Андрей Владимирович, Зөрчлийн хэлтэсийн дарга Мартынов Александр Александрович, дотоод ажил хариуцсан хэлтэсийн дарга Малышева Марина Валерьевна нар тус тус оролцсон.

Уулзалтаар хэлэлцэх асуудал:

  1. Гаалийн хяналтын үр дүнг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмж ашиглан авсан мэдээллийг солилцох тухай монгол улсын гаалийн ерөнхий газар, оросын холбооны улсын холбооны гаалийн алба хоорондын хэлэлцээр хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал
  2. Тодорхой нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай монгол улсын гаалийн ерөнхий газар, оросын холбооны улсын холбооны гаалийн алба хоорондын протокол хэрэгжилтэд тулгамдсан асуудлууд
  3. Зөрчлийн мэдээлэл солилцоо
  4. Хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүд, цаг үеийн мэдээлэл

Хэлэлцээрийн хүрээнд:

2017 оны 07 сарын 07-ны өдрөөс 2018 оны 07 сарын 31-ны байдлаар буюу хэлэлцээрийн хэрэгжилтийн албан ёсны хугацаанаас хойш доорх хүснэгтээр мэдээлэл солилцсон үр дүнтэй байна.

Алтанбулаг боомт

Явуулсан зураг

Ирсэн зураг

Тээврийн хэрэгслийн тоо

2018/2017

2018/2017

284/144

73/83

Дараах асуудлууд тулгарч байгааг дурдсан

  • Оросын талын хүсэлт илгээсэн үед Монголын тал зураг явуулдаггүй, эсвэл хоцорч ирдэг,
  • Нэг тээврийн хэрэгсэлийн зураг олон дахин ирдэг,
  • Оросын талын хүсэлт илгээгээгүй байхад ачаатай тээврийн хэрэгслийн зураг явуулдаг

Протоколын хүрээнд:

2017 онд Монголын талаас 12 манифест илгээсэн. 2018 онд манифест илгээгээгүй байна. Оросын талаас 2017 онд 1 манифест, 2018 онд 5 манифест илгээсэн.

Протоколын хавсралтаар баталсан хариуцлагатай албан тушаалтнууд байнга өөрчлөгдөж байгаа тул урт удаан хугацаанд үргэлжлэх энэ ажил дээр хүмүүсийн нэрсийг заавал оруулахгүйгээр протоколд тусгах санал Оросын тал тавьсан. Хэлэлцээрийн 2 –р зүйлд заасан албан тушаалтнууд заавал мэдээлэл явуулах гэсэн заалтад өөрчлөлт оруулах санал тавьсан.

Гуравдахь асуудлын хүрээнд:

Монголын талаас ЗТА-ны ГУАБ Ч.Жаргалсайхан зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн. Мөн Оросын талаас Зөрчлийн хэлтэсийн дарга Мартынов хиагт боомтод илэрсэн ноцтой зөрчлийн талаар мэдээлэл хийсэн. Мэдээлэлд хар тамхитай тэмцэх чиглэлд хамтарч ажиллах санал дурдагдсан.

Дөрөвдүгээр асуудлын хүрээнд:

ОХУ-ын Буриад улсын гаалийн дарга Полетаев Хиагт боомтод хийгдэж буй бүтээн байгуулалт, гаалийн хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүд ялангуяа тээврийн хэрэгслийн албан даатгал хийлгэх журам, тээврйн хэрэгслийг түр хугацаагаар хилээр нэвтрүүлэх журам зэргийг танилцуулсан. Мөн наушки боомтоор ирсэн вагонууд хилээр нэвтрүүлэх боломжгүй бол буцааж байгаа талаар танилцуулга хийсэн.

Талуудын тавьсан саналыг бүрэн дэмжиж дээд удирдах газартаа уламжилахаар тохирсон.

Суудлын тэрэгний рентген тоног төхөөрөмжийг үзэж сонирхсоноор уулзалт өндөрлөсөн.