“Төр буй дор татвар буй” аяныг амжилттай зохион байгууллаа

  1. 1.Гаалийн хяналт шалгалтыг сайжруулах, хууль хяналтын түвшинг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэхзорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд “Төр буй дор татвар буй” аяныг амжилттай зохион байгуулсан. Аяны хүрээнд гаалийн шалгалтыг хийхдээ хяналт шалгалтанд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийн бүрэн дүүрэн эзэмшиж, шаардлагатай бараанд хийх дээж сорьцыг авч шинжилгээнд хамруулах, түүнд хяналт тавьж ажилласан. Э.Эрдэнэтуяа ахлахтай “Bээлж нь АБ боомтын орох талын зорчигчийн гар тээшнээс 2018 оны 02 дүгээр сар 05-нд ОХУ-с орж ирэхдээ 145 ампул Кавинтон 5мг/мл гэх нэртэй 1 ампул*2мл-р савлагдсан 156862,45 төгрөгийн үнэ бүхий тариаг импортлох улсын хил нэвтрүүлэх журам зөрчин, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дэхь хэсэгт зааснаар зорчигч Г.Тунгалагийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж барааг хураан авч Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын улсын орлогын бараа хариуцсан нярав Б.Мөнхгэрэлд 2018 оны 02-р сарын 05-ны өдөр улсын орлогын барааны агуулахад хадгалж, хамгаалуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцуулан өгч, Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, тэмдэглэл үйлдсэн.

    Мөн аяны хүрээнд хамгийн олон маягт№2 бичсэн бөгөөд 12 мэдүүлгийн хуудсаар 1,756,164.00₮-ийн татвар ногдуулж ажилласнаар ГУАБ Э.Эрдэнэтуяа уг аяны хүрээнд идэвхитэй оролцсон ГУАБ-аар шалгарч, 1 өдрийн цалинтай чөлөөгөөр шагнагдсан.