Нэргvй-1

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг боомтын цогцолборын байрны

  • 2 дугаар давхарт гаалийн бүрдүүлэлтийн зааланд гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулах 112 м2,
  • 2 дугаар давхарт гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулах тус тус 20 м2, 12 м2 өрөө,
  • 1 дүгээр давхарт кофе шофын зориулалтаар 22 м2
  • зоорийн давхарт цайны газрын зориулалтаар  60 м2
  • Гүнзгийрүүрлэсэн үзлэгийн байранд олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ, шилжүүлэн ачилт хийх зориулалттай 207 м2 талбай
  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал, хүлээн авах эцсийн хугацаа

2018 оны 06 дугаар сарын 20 -ны өдрийн 10.00 цагт

Материал хүлээн авах хаяг

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар  

Материал нээх хугацаа, хаяг байршил

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цаг

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг Вокзалын зүүн талд Гаалийн газрын 1 давхрын хурлын зааланд оролцогчдын өмнө нээнэ /товлосон хугацаанаас 1 цагийн дотор/

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Нэг метр квадратын үнэ 15,000.00

(Арван таван мянган ) төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Гаалийн зуучлагч, тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын конторын 1 дүгээр давхрын хурлын зааланд сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын 2017 оны 53, 268 дугаар тогтоолын дагуу явуулна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт) барьцаа төлбөр төлөх чадвартай байх
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал
  • Оролцогч шаардлагатай материалыг бүрэн бүрдүүлж, битүүмжилж, Гаалийн газарт өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ирүүлэх
  • Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулах талбай нь нэг зуучлагч байгууллагад 6 м2 талбай ногдох буюу дэмжигдсэн оролцогчдод түрээслүүлнэ.
  • Оролцогч өмнө нь Гаалийн тухай хуулийн аливаа зөрчил гаргаагүй байх
  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг боомт дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газраас утсаар болон цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг Вокзалын зүүн талд байрлах Гаалийн газрын 2 давхарт бичиг хэргийн эрхлэгч

Холбогдох утасны дугаар: 70362092,70362297

           www.selenge.customs.gov.mn

 ТӨБЗГазрын_2017_оны_268_дугаар_тогтоол.pdf

 ТӨБЗГазрын__2017_оны_53_дугаар_тогтоол.pdf