СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 5 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН-2018

Аймгийн засаг даргын нэрэмжит 5 төрөлт 26-н багийн (СБ суманд үйл ажиллаггаа явуулдаг бүх байгууллагууд нийлсэн) дунд 4 өдрийн турш зохион байгуулагдсан тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын баг тамирчид маань амжилттай оролцож  багийн дүнгээр "ГУРАВДУГААР" байранд орлоо. Сагсан бөмбөг эмэгтэй мөнгөн медаль, эрэгтэй 5-р байр, волейбол эмэгтэй алтан медаль, эрэгтэй шилдэг наймд, ширээний теннис мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Батчимэг  алтан медаль, Олонбаяр 5-р байр, шатар Нямдорж  7-р байр, Энхтуяа 13-р байр, олс таталт 15-р байранд тус тус орж баг хамт олноороо амжилттай оролцлоо.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ТАНГАРГИЙН БАТЛАМЖ ГАРГАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь ГЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газраас ирүүлсэн чиглэл, зааврын дагуу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2017 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэн, “Гаалийн улсын байцаагчийн тангарагийн батламж гаргах” ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний дараагийн хэсэгт “Гаалийн улсын байцаагчийн тангарагийн өдөртэй болох тухай” ГЕГ-ын даргын 2007 оны 712 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж гаалийн улсын байцаагч нарын тангарагийн батламжид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан. Тус гаалийн газрын нийт 100 гаалийн улсын байцаагч тангараг өргөж, тангарагийн батламжид гарын үсэг зурлаа. Тангаргийн батламжийг Гаалийн бүрдүүлэлтийн албаны дарга Б.Төмөр-Очир эхлэн дуудаж, бусад гаалийн улсын байцаагч нар даган тангаргаа уншин, гарын үсэг зурж, баталгаажуулан, төрийн болон гаалийн байгууллагын тугандаа хүндэтгэл үзүүлэн, хамт олноороо дурсгалын зураг татуулсаар арга хэмжээг өндөрлөсөн.

 

 2017 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, А бүсээс 2 дугаар байр эзэлсэн өргөмжлөлийг уншиж танилцуулж байгаа нь

          

 

2018 ОНЫ 6-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ МАЛЫН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАР, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСӨН БАЙНА.

logo blue

Засгийн газрын 2018 оны 12-р сарын 8-ны өдрийн 335-р тогтоолоор малын тэжээлийн хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш гэх мэт 14-н нэр төрлийн тэжээлийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна.

Засгийн газрын тогтоол үзэх: http://www.legalinfo.mn/law/details/12989

Татвараас чөлөөлсөн өвс, тэжээлийн жагсаалт үзэх: http://www.legalinfo.mn/annex/details/8102?lawid=12989

“ГААЛИЙН ЦОМ-2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

web 2018-2

Гаалийн байгууллагын системийн аварга шалгаруулах “ГААЛИЙН ЦОМ-2018” спортын тэмцээн 2018 оны 1-р сарын 17-20 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү спортын тэмцээн нь 2001 оноос эхлэн 18 дахь дахь жилдээ сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, шатар гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж буй юм. Гаалийн улсын байцаагчдын бие бялдар, эрүүл мэнд, хамтач зорилгыг хөхүүлэн дэмжих зорилготой уг тэмцээнд нийт гаалийн газар хороодын 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

 

Сэлэнгэ аймгийн баг тамирчид амжилттай оролцон Сагсан бөмбөгийн эмэгтэй баг Мөнгөн медаль авлаа

Image may contain: 13 people, people smiling, people standing and basketball court

web 3

 

2017 ОНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УЛСЫН ТӨСӨВТ 1.95 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖ, МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТЫН ҮЗҮҮЛЭЛТ ИМПОРТООС 1.87 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ДАВЛАА

web 1

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газар 2017 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр хэлэлцлээ. (2018.1.11) Гаалийн байгууллагын голлох чиг үүргийн гүйцэтгэл эерэг үзүүлэлтэй байгааг ГЕГ-ын дарга Б.Асралт онцлон тэмдэглэж баяр хүргэлээ.

2017 онд Гаалийн байгууллага улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийнорлого төвлөрүүлэхээс 1.95 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад татварын орлого 429.5 тэрбум төгрөгөөр өсчээ.2017 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 2.82 хувиар буюу 53.4 тэрбум төгрөгөөрдавуулан биелүүлсэн үзүүлэлтэй байна.

Continue Reading