Гаалийн зөрчлийн мэдээлэл

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Ц.Нарантуяа ахлахтай “С” ээлж   2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ОХУ-аас орж ирсэн зорчигчийн ачаа, тээшийг рентген аппаратаар шалгахад зорчигчийн гар цүнх, чемодан, гоо сайхны цүнх, гутлын түрий, оймс, ундааны сав, вокны уут, талх /зориудаар зүсэж/ зэрэг зүйлсэд барааг нууж зорчигчийн гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй 17 сая төгрөгний үнэ бүхий барааг нуун далдалж татвараас зайлсхийж улсын хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрүүлсэн байна.