Алтанбулаг боомтоор сум улсын хилээр нэврүүлэхээр завдлаа

Алтанбулаг боомтоор 21500 ширхэг сум улсын хилээр нэврүүлэхийг завдсаныг Сэлэнгэ аймаг Гаалийн улсын Байцаагч илрүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлэв. Сүүлийн үед ОХУ болон Монгол улсын хил дээр сум хууль бусаар нэврүүлэхийг завдсан үйлдэл гарах болсон байна. Энэ тохиолдолд Монгол улсын эрүүгийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг хууль бусаар давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэгддэг байна.