Сүхбаатар боомт

Боомт нээгдсэн нь

Наушки Улаанбаатарыг холбосон 402 км өргөн царигийн замыг ашиглалтанд өгч анхны галт тэрэг 1949 оны 11 сарын 6-ны өдөр Сүхбаатар өртөөнөөс ёслол төгөлдөр хөдөлж, цаашид Сүхбаатар хот дахь гаалийн хорооны орон тоо зохион байгуулалтыг даруй өргөтгөх, гаальчидын үүрэг хариуцлага ажлын ачааллыг эрс нэмэгдүүлэх шаардлага тавигдсан байна.

 Ажиллах хуваарь

Сүхбаатар боомт нь  24 цагаар 4 ээлжээртасралтгүй гаалийн хяналт бүрдүүлэлт хийдэг.

Боомтын нэвтрүүлэх хүчин чадал, экспорт, импортын бараа, тээврийн хэрэгсэл

  • Сүхбаатар боомт орох, гарах чиглэлд нийт 60000-100000 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай.
  • Суудлын вагон орох чиглэлд – 2500-5000, гарах чиглэлд 2040-4500 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай.
  • Ачааны вагон орох чиглэлд – 50000-100000, гарах чиглэлд 15000-40000 хүртэл вагон нэвтрүүлэх хүчин чадалтай.

Гаалийн хяналт шалгалтын талаарх товч танилцуулга

Сүхбаатар боомтын ачааны хэсэг нь 24 цагаар 4 ээлжээр ажиллаж ОХУ, европоос төмөр замаар ирж буй бүх ачаа барааг гаалийн хяналтанд авч, дээрх чиглэлийн гарч буй ачааны эцсийн хяналтыг хийн ажилладаг.

Сүхбаатар суманд ОХУ-аас БНХАУ-руу мод, модон бүтээгдэхүүн шилжүүлэн ачих үйл ажиллагаа эрхэлдэг /Халиун уул ХХК, Виду ХХК, Сүхбаатар өртөөний ачих буулгах хэсэг, Сибирь транс ХХК, Ойн нарс ХХК / 5 гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийдэг.

  Төмөр замын зорчигч тээвэрлэх олон улсын суудлын галт тэрэг:

  • Москва-УБ, УБ-Москва чиглэлийн ОХУ-ын олон улсын суудлын галт тэрэг 7 хоногт орох, гарах 1 удаа,
  • УБ-Москва, Москва-УБ чиглэлийн МУ-ын олон улсын суудлын галт тэрэг 7 хоногт орох, гарах 1 удаа,
  • Бээжин-Москва, Москва-Бээжин чиглэлийн БНХАУ-ын олон улсын суудлын галт тэрэг 7 хоногт орох, гарах 1 удаа,
  • УБ-Эрхүү, Эрхүү-УБ чиглэлийн өдөр тутмын олон улсын суудлын галт тэрэг зэрэг суудлын галт тэргийн зорчигчдод гаалийн хяналт шалгалт хийж ажилладаг.
 

Боомтоор нэвтрүүлэхээр зөвшөөрөгдсөн бараа болон экспорт импортын цаашдын төлөв

Сүхбаатар боомтоор ОХУ, европоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүн, мөн БНХАУ, Азийн бусад орноос европруу илгээж байгаа бараа бүтээгдэхүүн нэвтэрдэг. Цаашид Монгол улсаас ОХУ-ын төмөр замаар дамжин далайн боомтод хүрэх нүүрс, эрдэс бүтээгдэхүүн нэвтрүүлэх төлөв ажиглагдаж байна. /Улаан Овоогийн нүүрс/