Чөлөөт бүс

Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, нийгэм-эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг нэгэн зэрэг нээлттэйгээр хөгжүүлэх зохион байгуулалтын шинэлэг хэлбэр болсон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг Монгол улсын их хурал 1995 оны 87 дугаар тогтоолоор баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгснөөр чөлөөт бүсийн эрхзүйн орчин бүрдсэн болно.

    Монгол улсад чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг Улсын Их Хурал 1996 онд хэлэлцэн сайшаасан бөгөөд 2002 онд батлагдсан “Чөлөөт бүсийн тухай” болон “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай” хуулиуд чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, бүсийн хэлбэр, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, бүсэд мөрдөх татвар, гаалийн дэглэмийг тодорхойлж өгсөн билээ. Чөлөөт бүс байгуулах энэхүү үзэл баримтлалын дагуу Улсын Их Хурлын 2002 оны 38 дугаар тогтоолоор манай орныг Оросын Холбооны улс болон Европын орнуудтай холбосон тээвэр газарзүйн нэн тохиромжтой байрлал бүхий Монгол улсын хойд хил дээр нийт 500 га талбай бүхий нутаг дэвсгэрт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн.

Чөлөөт бүсэд 2017 онд 12 ААНБ үйл ажиллагаа явуулж байна.

Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын нэр

 

 

д/д

 

ААНБ нэр

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1

Агромарт чөлөөт бүс ХХК

Вино, жимсний төрөлжсөн дэлгүүр

2

Оол монголиан интернэшнл нетворк чөлөөт бүс ХХК

Согтууруулах ундаа

3

Алтанбулаг дюти фрий чөлөөт бүс ХХК

Согтууруулах ундаа

4

Солонго инвест чөлөөт бүс ХХК

Согтууруулах ундаа

5

Сэкюр финанс трейд чөлөөт бүс ХХК

Согтууруулах ундаа

6

Чансаа хан Хөхий холдинг Чөлөөт бүс ХХК

Гутлын дэлгүүр

7

 Скиф сак чөлөөт бүс ХХК

Чихрийн дэлгүүр

8

Тайгын шанд чөлөөт бүс ХХК

Ургамалын тос,  бусад

9

Хур ирмүүн билэг чөлөөт бүс ХХК

Тавилгын дэлгүүр

10

Цахим  Ертөннц чөлөөт бүс ХХК

Тамхи, ахуйн хэрэглээний бараа  / угаалгын нунтаг , саван г.м/

11

Ангара трейд чөлөөт бүс ХХК

Чихрийн дэлгүүр

12

Хүүгийн гутал/ дотооодын үйлдэрлэлийн гутал /

Гутлын дэлгүүр

 

 

Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомж

 

Цахим хаяг: www.altanbulag.gov.mn